Нүүр



Хэрэглэгдэхүүн гэж юу вэ?
            Хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын салшгүй нэгэн хэсэг бөгөөд 
тухайн хичээлийг амжилттай болгох бүхий л нөхцлийг хангадаг зүйл юм.
 Цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ?
Сургалтын дидактик шаардлагад нийцэхүйц 
боловсруулагдсан, компьютер болон бусад технологийн 
тусламжтайгаар суралцагчдад хүрч, сургалтанд хэрэглэгддэг 
нэгэн төрлийн хэрэглэгдэхүүн бол цахим хэрэглэгдэхүүн юм.
Цахим хэрэглэгдэхүүнд тавигдах хэд хэдэн үндсэн  шаардлага байдаг. Үүнд:
1.    1.    Түлхүүр буюу гол ойлголтоо оновчтой тодорхойлох.
2.    2.    Өнгөний зохицолтой байх.
3.    3.    Хөдөлгөөний эффект бүхий зураг, схем өргөнөөр ашиглах.
4.    4.    Суралцагчийн идэвхи оролцоог тооцож боловсруулах
5.    5.    Хичээлээ нэгтгэн дүгнэдэг байх.
 Үүнээс гадна цахим хэрэглэгдэхүүний элементүүдэд тавигдах 
шаардлага гэж байдаг. Үүнд: 
Дд
Шаардлагын нэр
Шаардлага
1.
Дуу авианд тавигдах шаардлага:
-     Хэт өндөр давтамжтай биш байх.
-     Дууны давтамж нэгэн хэвийн уйтгартай биш байх.
-     Энгийн ойлгомжтой, нуршуу биш байх.
-     Дуу авианы тусламжтайгаар чухал гэсэн ойлголтуудыг тайлбарласан байх.
2.
Зурганд тавигдах шаардлага:
-     Тухайн сэдвийн агуулгатай сайтар уялдсан байх.
-     Хэлж буй санаагаа хамгийн товчоор илрхийлсэн байх.
-     Өнгө, түүний сонголт, харагдах хэмжээ нь зөв төлөвлөгдсөн байх.
3.
Хөдөлгөөнт дүрсэд тавигдах шаардлага:
-     Тухайн объектод хөдөлгөөн оруулж өгснөөр төлөв байдал нь илүү сайн илэрхийлэгдэхээр байх.
-     Өнгөний зохицол болон сонголт, харагдах хэмжээ нь зөв төлөвлөгдсөн байх.
-     Дүрсийн хөдөлгөөнийг удирдаж болдог байх.
4.
Видео бичлэгт тавигдах шаардлага:
-     Тухайн сэдэв, чиглэлтэйгээ нарийн тохирч байх.
-     Дүрс бичлэг нь чанартай байх.
-     Дуу авианы хувьд шаардлага хангасан байх.
5.
Нэг хуудсанд тавигдах шаардлага буюу дэлгэцийн зохиомжлол:
-       Зураг, видео зэрэг материал хичээлийн тексттэй зохицсон байх.
-       Хичээлийн текстийг дэлгэцэнд бүтнээр нь багтаасан байх.
-       Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлаж, нэг дэлгэцэнд 15-аас дээш мөр оруулахгүй байх
-       Текстийг мөрний уртаар хязгаарлаж, 10 хүртлэх үгийг нэг мөрөнд багтаахыг хичээсэн байх.
-       Дэлгэцэн дэх текстэнд 2-оос илүү параграф холихгүй байх.
Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй:
Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад маш их хэмжээний 
цаг, хүч, хөдөлмөр шаардагддаг. Өөрөөр хэлбэл уламжлалт 
сургалттай харьцуулахад 80%-ийн бэлтгэл шаардагддаг учраас
 дараах үе шатын дагуу төлөвлөж боловсруулах хэрэгтэй. 
Өөрөөр хэлбэл дээрх арга зүйг нарийвчлан авч үзвэл:

Дд
Үе шат
Ажлуудын үе шатны жагсаалт
1.
Төлөвлөгөө боловсруулах
Хэрэглэгдэхүүнийхээ хэлбэрийг тодорхойлох.
Ашиглах орчноо тодорхойлох.
2.
Хэрэглэгдэхүүний төлөвлөлт хийх
Удирдлагын схемийг сонгох.
Слайдуудын дизайныг боловсруулах.
3.
Мэдээллээ цуглуулах
Слайдыг боловсруулахад хэрэглэгдэх материалыг цуглуулах.
Дуу авианы хавсралтыг бэлдэх.
Ведио хавсралтыг бэлдэх.
Аудео, видео, хөдөлгөөнт файлууд болон бусад график файлуудыг бэлдэх.
4.
Хэрэглэгдэхүүн бэлдэх
Мэдээллэн материалуудаар танилцуулгын слайдуудыг бэлтгэх.
Слайдын өнгөний хослолыг тохируулах, дизайны шийдлийг гаргах.
Хөдөлгөөн оруулах.
Удирдлагын бүтцэд цэсний элементүүдийг оруулах.
5.
Шалгах
Текстэн болон үзүүлэн таниулах материал дахь алдаануудыг засварлах.
Эффект, хөдөлгөөнийг шалгах.
Удирдлагын элементийн ажиллагааг шалгах.
6.
Турших
Хичээлд хэрэглэх.
7.
Хөгжүүлэх
Хэрэглэгдэхүүнийг сайжруулах, засварлах.





No comments:

Post a Comment