Ээлжит хичээлийн хөтөлбөр №3
Хамрах хүрээ:ЕБС-12 жилийн сургалттай IX анги
Хичээлийн сэдэв: Зургийн эффект
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг олгох
Хичээлийн хугацаа: 40 минут
Судлах цаг: 1
Зорилго: Зураг болон бичвэртэй ажиллах
Зорилт: Зурагт эффект оруулана.
Бичвэрт эффект хийнэ.
Багшийн бэлтгэх зүйл:
Хэрэглэгдэхүүнийг сайтар бэлтгэх. Төрөл бүрийн загвартай хэрэглэгдэхүүн үзүүлэх.
Хичээлийн хэрэглэгдэхүүн болон компьютер, ангитанхим, самбар зэргийг урьдчилан бэлдсэн байх.
Арга зүй зохион байгуулалт:
Сурагчид бие даан ажиллана.
Нийт сурагчдад хичээлийн агуулга болон сэдэвийг товч танилцуулна.
Багш сурагчдын хийх даалгаврыг тайлбарлана.
Сурагчид үзэл бодлоо илэрхийлж хичээлд идэвхитэй оролцоно.
Сургалтын хэрэглэгдэхүүн, орчин:
· Проектор (Сурагчидад ангийн аль ч хэсгээс харагдахуйц тод байх)
· Сурах бичиг (ЕБС-ийн 12 жилийн сургалттай 10-р ангийн сурах бичиг)
· Анги (Хичээл явуулах нөхцөл бүрдүүлсэн)
· Самбар: Шохой (Өнгийн/Улаан, ягаан, шар, улбар шар/)
Үе шат
|
Хугацаа
|
Багшийн үйл ажиллагаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
Сэдэлжүүлэх
|
5мин
|
Зураг болон бичвэрт эффект оруулж чадах уу?
Өнөөдрийн хичээлээр бид зураг болон бичвэрт эффект оруулахад суралцана.
|
Чадна, чадахгүй... гэх мэт. Сурагчид юу хийх талаар чиг баримжаатай болно.
|
Шинэ мэдлэг олгох
|
15мин
|
Ажлын хуудас 3.1 дасгал 1, 2тарааж өгнө.
|
Тарааж өгсөн ажлын хуудасны зааврын дагуу ажиллана. Paint.netпрограмм дээр ажиллана.
|
Бататгах
|
12мин
|
Ажлын хуудас3.2 дасгал3-ийг ажиллах, нэмэлтээр өөрийн нэрийг бичээд эффект оруулаарай.
|
Сурагчидаар дасгал даалгавар ажиллуулах нь тэднийг бие даан ажиллах болон чөлөөтөй сэтгэх, шинэ үзсэн мэдлэг чадвараа бататган дадлагажуулна.
|
Дүгнэлт
|
Сурагчдын өөрийгөө үнэлэх хуудас болон, багшийн сурагчдыг үнэлэх хуудасанаас өнөөдрийн хичээлийн аль хэсэг нь давуу байсан аль хэсгийг хүүхдүүд ойлгоогүй үлдсэн зэргийг харж хичээлийн дүгнэлтийг хийх ба цаашид засаж сайжруулна.
| ||
Үнэлгээ
|
2мин
|
Багш сурагчдыг үнэлэх хуудас №3.1-ийг ашиглан үнэлэнэ. Сурагчид өөрийгөө болон багшийн хичээлийг үнэлэнэ.
|
Сурагчид өөрийгөө болон багшийн хичээлийг үнэлэх хуудас №3.1-ийг бөглсөнөөр өөрийнхөө мэдлэг чадварын түвшинг мэдэх боломжтой ба тухайн хичээл үр дүнтэй болсон эсэхэд үнэлгээ өгнө.
|
Гэрийн даалгавар
|
1мин
|
Үзсэн хичээл дээр үндэслэн зураг болон бичвэрийг зэрэг ашиглан зохиомж хий.
|
Гэрийн даалгавар тэмдэглэж авна. Үзсэн хичээлээ өөр орчинд туршиж, бататгана.
|
No comments:
Post a Comment