Ээлжит хичээлийн хөтөлбөр №2
Сэдэв: Файлын сангаас бэлэн зурагтай ажиллах
Гэрт: Цайвар зургийг яаж тод болгох вэ? Уншиж судлаж, туршиж ирээрэй.
Ажлын хуудас 2.1
Paint.net програмын цэсний тайлбар:
Effects = blur-бүдгэрүүлэх , artistic-уран гар
stylize-засах
Файлын сангаас бэлэн зурагтай ажиллах, засварлах
Чингүун өөрийн тэжээдэг туулайны зургийг найздаа илгээх боллоо. Гэтэл туулайны нүд нь улаан өнгөтэй гарсан байв. Ийм зургийг яаж засах вэ?
Дасгал 1. Зураг дээр туссан нудний улаан өнгийг арилгацгаая.
Paint. Net программыг нээнэ.
C:\medeelliin technology хавтсанд байгаа tuulai.jpg зургийг нээнэ.
О Ellipse Select хэрэгслийг сонгож туулайны улаан өнгөтэй нэг нүдийг идэвхжуүлнэ.
[Effects]—►[Photo]—>[Red Eye Removel...] командыг сонгоно.
Нээгдэх Red Eye Removel харилцах цонхны Strength талбарт тохиргоог хийгээд OK товч дарна.
Enter товчлуурыг дарахад идэвхтэй байсан муж арилж, нүдний улаан өнгө арилсан байна.
Ажлын хуудас 2.2
Дасгал 2. Бараан зургийг хэрхэн цайруулахыг авч үзье.
Paint.Net программыг нээнэ.
C:\medeelliin technology хавтсанд байгаа багшийн бэлтгэсэн цэцгийн зураг (tsetseg.jpg) нээнэ.
Зургийг цайруулах хоёр арга байна.
[Adjustments]—>[Auto Level] командыг сонгоно
[Adjustments]—^[Brightness/Contrast...] командыг сонгоно.
Нээгдэх Brightness Contrast харилцах цонхонд цайруулах, тодруулах тохиргоог хийнэ.
Дасгал 3. Цайвар зургийг яаж тод болгох вэ?
Paint.Net программыг нээнэ.
C:\medeelliin technology хавтсанд байгаа baigali.jpg зургийг нээнэ.
Зургийг тод болгох хоёр арга байна.
[Adjustments]—>[Auto Level] командыг сонгоно
[Adjustments]—►[Levels...] командыг сонгоно. Нээгдэх Levels Adjustment харилцах цонхны Auto командыг сонгоход зураг тод болно
|
No comments:
Post a Comment